Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12.3 хувиар өсөв

Б.Энхчулуун
2023 оны 2-р сарын 09 -нд

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үнийн өсөлтөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.0 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
  • эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн инфляцын түвшин энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна