Ч:75 "Шинэ яармаг-Сонсголон-Таван шар" чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг боллоо

Б.Энхчулуун
2023 оны 2-р сарын 24 -нд

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн хоёрдугаар сарын 21-нээс Ч:75 "Шинэ яармаг-Сонсголон-Таван шар" чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна.

Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.

Мөн чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ хэмээн нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна