Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгийн 3 дугаар хэсэг шатжээ. Онцгой байдлынхан дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан байна.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн шахмал түлш хатаах хүчин чадалтай хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байжээ. 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна