Ази, Номхон далайн өсвөрийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Амаржаргал
2023 оны 3-р сарын 03 -нд

Олон Улсын Хоккейн Холбооноос Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Мөсөн өргөөд зохиохоор болжээ.

Цар тахлын улмаас 2020, 2021 онд завсарласан тэмцээн гуравдугаар сарын 11-17-ны хооронд үргэлжлэх ба Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан гэсэн зургаан орны баг өрсөлдөнө.

Тоглолтын хуваарь:

2023.03.11

  • 13:30. АНЭУ - Тайланд
  • 17:00. Узбекистан - Туркменистан
  • 20:30. Монгол - Иран

2023.03.12

  • 13:30. Тайланд - Туркменистан
  • 17:00. Иран - Узбекистан
  • 20:30. Монгол - АНЭУ

2023.03.14

  • 13:30. Тайланд - Иран
  • 17:00. Монгол - Узбекистан
  • 20:30. АНЭУ - Туркменистан

2023.03.15

  • 13:30. Иран - АНЭУ
  • 17:00. Туркменистан - Монгол
  • 20:30. Узбекистан - Тайланд

2023.03.17

  • 13:30. Туркменистан - Иран
  • 17:00. АНЭУ - Узбекистан
  • 20:30. Тайланд - Монгол

Түүнчлэн Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхээ авчээ. Тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны хооронд болох ба Монгол, Сингапур, Кувейт, Индонезын шигшээ багууд оролцоно.

Тоглолтын хуваарь:

2023.03.23

  • 14:00. Филиппин - Индонез
  • 18:00. Кувейт - Монгол

2023.03.25

  • 14:00. Индонез - Кувейт
  • 18:00. Филиппин - Монгол

2023.03.26

  • 14:00. Кувейт - Филиппин
  • 18:00. Индонез - Монгол

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна