САЙН ДУРЫН ЦУСНЫ ДОНОРЫН ЭГНЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ЦУСНЫ ДОНОРЫН ҮЙЛСИЙГ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ө.Галбадрах
2023 оны 3-р сарын 03 -нд

Манай улс цусаа бэлэглэх 96 өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах арга хэмжээг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Улаан загалмайн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өнөөдөр зохион байгууллаа.

2015 оноос хойш  бусдыг амь насыг аварч буй доноруудаа алдаршуулах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Хүн нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь насыг аврах боломжтой бөгөөд 76 удаа цусаа өгч 228 хүний амь насыг аварсан Ж.Цэрэндэжид хүрэл донор тэмдгээр шагнагдсан юм.

Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа нар оролцсон юм.

Бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг дэмжих энэрэнгүй хүмүүнлэг үйлсийн эзэд эрхэм доноруудаа талархал илэрхийлж, нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэж, цус цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бүрдүүлж оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна