Нэг сая жуулчин хүлээн авахад БНХАУ-тай хамтран ажиллана

Б.Энхчулуун
2023 оны 3-р сарын 03 -нд

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монголд зочлох жил 2023-2025 үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин Сайд Цай Вэньрүйтэй уулзаж, санал солилцов.

БНХАУ-аас Монгол Улсад ирэх жуулчны тоог нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, хоёр Улсын хотууд хоорондоо нислэг үйлддэг байх асуудалд хамтарч ажиллахыг хүслээ.

Элчин Сайд Цай Вэньрүй “Сар шинийн баярын дараа тантай уулзах завшаан тохиолдсонд баяртай байна.

Манай хоёр орон эртний сайхан харилцаатай ба Төрийн болон иргэний хамтын ажиллагаа жил бүр нэмэгдэж байгаад баяртай байдаг. Хөрш орны хувьд аялал жуулчлалын талаар барьж буй бодлого арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна. Таны хэлсэн дээрх саналыг би эрх бүхий байгууллагад танилцуулах болно. Мөн манай элчин сайдын яаманд БНХАУ-ын Соёл аялал жуулчлалын яамны төлөөлөл ажилладаг ба та бүхний санал санаачилгад хамтран ажиллахыг уламжилж, таны саналд хурдан хариу өгч ажиллахыг хичээх болно” гэв.

Уулзалтад Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од нар оролцов.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна