Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байна

Ө.Галбадрах
2023 оны 3-р сарын 06 -нд

ЭМДЕГ-ын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж,  эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шуурхай шийдвэр гарган ажилладаг.

Өнөөдрийн хуралдааныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, 2022 онд “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээ байгуулсан эмийн сангуудын гэрээний биелэлтийг дүгнэх шалгалтын дүнтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

ЭМДЕГ-аас 2022 онд “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан” эмийн сангуудын гэрээний хэрэгжилттэй танилцах ажлыг 2023 оны 1-р сард зохион байгуулсан. Гэрээ дүгнэх ажилд нийслэлийн болон орон нутгийн 1525 эмийн сан хамрагдсан бөгөөд 80 эмийн сангийн гэрээг цуцалж, 166 эмийн сангийн гэрээг түр түдгэлзүүлээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна