Гадаад руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлнэ

Ө.Галбадрах
2023 оны 3-р сарын 07 -нд

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдөр: -Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар, -Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам, -Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгооны явц, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 17 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрээр шувуу ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээллээ: -Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Х.Бадамжунай, Х.Удаанжаргал, Тугчингийн Болормаа, Тэгшбаярын Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул  нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас орон зайлсан тул ГХЯ-ны тусламжтайгаар авчирна. Мөн БНХАУ-ын  хоёр иргэн бий.    

Битүүний урд өдөр манай ажилтнууд Европын холбооны оронд мэдүүлэг авсан. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн ЭСЯ-ны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул тэр алдааг давтахгүй. 

Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Мөн Интерполд мэдэгдсэнээр энэ хүмүүс өөр улс руу нүүх, шилжин очих боломжгүй болж, тэднийг дипломат харилцааны шугамаар албадан авчирна. Дээр нэр  дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог, Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно гэв.             


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна