Зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэг хийлгэх 50,000 төгрөгийн 70%-ийг ЭМДС-гаас хөнгөлнө

Б.Энхчулуун
2023 оны 3-р сарын 09 -нд

ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан. 

Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Өөрөөр хэлбэл зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн 70%-ийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх юм. 

Харин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг тус сангаас бүрэн хариуцах аж.

Эдгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг ЭНД дарж харна уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна