Монголын дөрвөн боксчин өнөөдөр дэлхийн дэвжээнд тулалдана

Амаржаргал
2023 оны 3-р сарын 16 -нд

Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод эхэллээ. 65 орны баг тамирчид оролцож буй тэмцээний эхний тулаанууд өнөөдөр 16:30 цагаас болно.

Тэмцээнийг Монголын шигшээ баг 12 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон. Найман жинд найман боксчин өрсөлдөхөөс өнөөдөр дөрөв нь эхний тулаанаа хийнэ.

  • 50 кг жинд Б.Мөнгөнсаран Туркийн тамирчинтай Улаанбаатарын цагаар 16:30
  • 57 кг жинд М.Намуун Колумбын тамирчинтай 18:00
  • 52 кг О.Есүгэн Тайландын тамирчинтай 20:40
  • 54 кг жинд М.Энхжаргал Вьетнамын тамирчинтай 22:00 цагаас тус тус тулалдана.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна