Хүлэгүүд хагас шигшээд шалгарч, Apes тэмцээнээ дуусгалаа

Ө.Галбадрах
2023 оны 3-р сарын 17 -нд

Үндэсний Дээд лигийн плей-оффын эхний шатанд учраа таарсан Хасын Хүлэгүүд болон IHC Apes багуудын цувралын 6 дахь тоглолт боллоо.

Цувралыг тэргүүлж эхэлсэн Хасын Хүлэгүүд баг өнгөрсөн тоглолтод хожигдсон алдаагаа давталгүй тоглолтын эхнээс тэргүүллээ хадгалсаар 106-92 харьцаагаар хожив. Улмаар цувралын харьцаа 4-2 болж Хасын Хүлэгүүд хагас шигшээд шалгарсан бол IHC Apes багийн улирал дуусаж байна.

Хасын Хүлэгүүд хагас шигшээд лигийн тэргүүн баг Эрдэнэтийн Уурхайчидтай тоглоно. Харин нөгөө талд Тэнүүн Өлзий Металл баг Завхан Бродерс болон М Гарьд багуудын ялсныг хүлээсээр байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна