СУРГУУЛИУДЫН ЭМЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ӨРӨӨНД ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Б.Энхчулуун
2023 оны 3-р сарын 20 -нд

Ерөнхий боловсролын сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, багш, ажилтнуудын ажиллах орчинг сайжруулах зорилгоор сургуулиудад эмч, сэтгэл зүйчийн өрөөнд засвар тохижилтын ажлууд хийгдэж байна.

Тодруулбал: Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14, 79, 92, 142 дугаар сургуулиуд, мөн тус дүүргийн Баянзүрх дүүргийн цогцолбор сургууль, “Амгалан” цогцолбор сургууль, Тусгай хэрэгцээт 55 дугаар сургуулиудын эмч, сэтгэлзүйчийн өрөөнд дотор засал, дотор гэрэлтүүлэг, халаалтын систем, усан хангамж, тохижилт засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж дууслаа.

Тус засвар тохижилтын ажлууд хийгдсэнээр эмч сэтгэл зүйчдийн ажиллах орчин нөхцөл сайжирч суралцагч тав тухтай орчинд эмч, сэтгэл зүйчийн анхан шатны эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болж байна.

Уг ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ивээл хос жаргалууд” ХХК хийж гүйцэтгэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна