“Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” сарын аян зохион байгуулагдаж байна

Б.Энхчулуун
2023 оны 3-р сарын 20 -нд

“Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” сарын аян зохион байгуулагдаж байна

Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төсвийн ил тод байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд https://shilendans.gov.mn/Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр шинэчлэн, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэвтрүүлээд байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд шинэчилсэн цахим системд бүрэн хамрагдан хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн дүүргийн Засаг даргын санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” сарын аяныг БЗД-ийн ИТХ, ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн төв, Дотоод аудитын албаны оролцоотойгоор 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, удирдамж, төлөвлөгөөг батлуулан, нийт 9 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны зорилго Баянзүрх дүүргийн Засаг дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд иргэд, олон нийтийн зүгээс тавих хөндлөнгийн хяналтыг сайжруулахад чиглэгдэнэ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсөвт болон орон нутгийн өмчит нийт 109 байгууллагууд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 2022 оны байдлаар 98.2 хувьтайгаар хангаж ажилласан байна. Хуулийн үйлчлэлд

1.Төрийн өмчит сургууль - 34 ,
2.Цэцэрлэг-53 ,
3.Хүн эмнэлгийн салбар- 2 ,
4.Орон нутгийн өмчит байгууллага- 9 ,
5.ОНӨҮГ- 11
байгууллагууд хамаарч байна.

Тайлан оруулах хэрэглэгчдийн тохируулах зааврын видео мэдээллийг нэмэлтээр хүргэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна