О.Есүгэн өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж шөвгийн наймд шалгарлаа

Б.Энхчулуун
2023 оны 3-р сарын 20 -нд

Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад тав дахь өдрөө үргэлжилж байна.

Тав дахь өдрийн эхний тулаан Монголын шигшээ багийн тамирчин Оюунцэцэгийн Есүгэн болон Мозамбикийн тамирчин Элена Багао нарын хооронд боллоо.

Талбайн шүүгчээр Перугийн шүүгч ажилласан бөгөөд О.Есүгэн өрсөлдөгчөө эхний минутад хүнд цохилтоор буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр энэ сарын 22-д хүрэл медалийн төлөө тулалдана.

Flourish logoA Flourish data visualization

ДАШТ-д Монголын шигшээ багийн 8 тамирчин оролцож байгаагаас

20:30 цагаас М.Энхжаргал -54 кг жингийн шигшээ 16 шатанд Бразилын тамирчинтай тус тулалдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна