Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Амаржаргал
2023 оны 3-р сарын 21 -нд

Өмнөх зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтээс гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс ТҮЦ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. ТҮЦ-ийн үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, өнөөгийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого, дүүрэг хороодтой хамтран ажиллах талаар санал солилцох үүднээс энэхүү уулзалтыг хийж байгаа юм. Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас гадна Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын 1,2 дугаар алба зэрэг дүүргийн харьяа хэлтсийн бүх удирдлагууд оролцоно.

Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн нэг болох Шүүрдэн цэвэрлэх ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэж, төрийн байгууллагуудад чиглэл хүргүүлсэн. Төрийн бүх шатны байгууллага Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоох, улмаар ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосон. Энэ талаарх мэдээллийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс танилцууллаа.


Мөн Шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийх, стандартыг мөрдүүлэх, Албан байгууллагуудын хаягжилт дээр анхаарах, стандартыг мөрдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй самбарыг буулгах, Гамшгаас хамгаалах стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах хүрээнд бэлэн байдлыг хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна