АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮГИЙН КОРПОРАЦЫН УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ, ОЛОН ДАВХАР ДААТГАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ МАРЛЕНА ХЕРЛИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ALs
2023 оны 3-р сарын 24 -нд

АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC), Кредит Суйес банк болон Де Нэйчи Консерванси байгууллагын хамтарсан Ажлын хэсэг Ногоон санхүүжилт, тогтвортой санхүүжилтийн нэг хэлбэр болох “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж Европын холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт хамрагдсан Ази тивийн анхны улс болсон бөгөөд БНХАУ-тай цөлжилтийн эсрэг хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.
Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль хамгааллын чиглэлээр бодит үр дүн гаргах, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цаашлаад “Монгол улсыг Ногоон хөгжлийн жишиг орон” болгох талаар хамтран ажиллах тухай санал солилцов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна