БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ БУЮУ ТҮЦ ЭРХЭЛДЭГ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Амаржаргал
2023 оны 3-р сарын 27 -нд

Түргэн үйлчилгээний цэг ТҮЦ эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдаалах, шөнө үдшийн цагаар үйлчилгээ явуулахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудалд үйл ажиллагаа явуулахдаа иргэдийн зорчих эрхэнд халдахгүй байх зэрэг асуудлаар дүүргийн удирдлагууд, мэргэжлийн алба хэлтсээс холбогдох үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзаж санал солилцлоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын багц стандарт, явган зам талбайн болон автобусны буудлын стандарт, дүүргийн хэмжээнд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх байршлын сэдвийн хүрээнд нилээдгүй олон асуудлыг холбогдох тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс мэдээлэл өгсөн.

Үүний дараа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүнсний аюулгүй байдал, стандарт, эрүүл ахуйн шаардлага, халдварт болон хордлогот өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа газруудын нэгээр ТҮЦ орсон талаар мэдээлэл өгсөн юм.
Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийн тоон мэдээлэл, өнөөгийн нөхцөл байдал, газрын тухай хууль дүрэм, журмын зүйл заалт, газар чөлөөлөх тухай Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, зөвшөөрөлгүй тог цахилгаан татдаг, эрүүл ахуйн шаардлага хангах талаар Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл өгч ТҮЦ эрхлэгчид, иргэдийн санал бодлыг сонссон юм.

Уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх
“ТҮЦ-тэй холбоотой иргэдээс маш их санал хүсэлт гомдлууд ирдэг. Үүнийг арилгахын тулд ТҮЦ эрхлэгчид үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эзэмшлийн зам талбайг хаах, мөн эрүүл ахуйн шаардлага хангах, үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчид тог цахилгаан, бие засах газар зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” талаар хэллээ.

Уулзалтаар гарсан саналуудыг хүлээн авч, цаашид тодорхой шийдвэр гаргах тал дээр дүүрэг, орон нутгийн зүгээс холбогдох шат шатны багйууллагуудад хүсэлт тавьж хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна