АТГ: Монголбанкны ерөнхийлөгч асан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурорт шилжүүллээ

Б.Энхчулуун
2023 оны 3-р сарын 27 -нд

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

  • Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “З” нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал олгож, хууль бусаар газар олгосон гэх;
  • Завхан аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “С” нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын удирдах албан тушаалтан “Т”, “Н” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтан “А” эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;
  • Архангай аймгийн удирдах албан тушаалтан “М”, “Ө” нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Компанийн захирал “Д” нь нийтийн албан тушаалтан “Ц”-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна