Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Ө.Галбадрах
2023 оны 3-р сарын 30 -нд

Зөрчлийн хэрэг бүртгэх газрын 2023 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 багийн 56 тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Спортоор дамжуулж алба хаагчдад бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, эрүүл мэндийг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Баг тамирчдын хувьд хувийн бэлтгэлээ сайн хангаж, тэмцээндээ идэвхтэй оролцож байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм.

Энэ удаагийнд тэмцээнд Экологийн Цагдаагийн албаны Зөрчлийн хэрэг бүртгэх хэлтэс хүрэл медаль, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх хэлтэс мөнгөн медаль хүртсэн бол Зөрчлийн хэрэг бүртгэх газар аваргын алтан медалийн эзэд боллоо.

Зөрчлийн хэрэг бүртгэх газраас анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон хийхээр болжээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна