УИХ-ын нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зохион байгуулна

ALs
2023 оны 4-р сарын 03 -нд

Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд хэлэлцэж, түүний хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн билээ. 

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш буюу нөхцөл байдал үүссэнээс 50 хоногийн дотор сонгуулийг зохион байгуулна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм.

Түүнчлэн тэрбээр "Одоогоор УИХ тов тогтоогоогүй байна. УИХ 50 хоногийн дотор товыг тогтоох ёстой" гэлээ.

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Архангай аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон билээ. Ингэснээр ирэх зургаадугаар сард Архангай аймагт нөхөн сонгууль зарлагдаж болзошгүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна