Монгол Улсын шигшээ баг АЗИЙН АВАРГА боллоо

ALs
2023 оны 4-р сарын 03 -нд

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Австралийн багийг ялж, Азийн аварга боллоо. Ийнхүү Монголын баг Ази тивийн аваргаас хошой алт, хошой мөнгөн медальтай болж байна.

Манай баг шөвгийн наймд Казахстаныг 21:11-ээр буулгаж авсан юм. Мөн шөвгийн дөрөвт Иран, Шинэ Зеландын багтай тоглосон бөгөөд нэг ч ялагдалгүй ийнхүү аваргын цомыг өргөсөн байна.

Харин эмэгтэйчүүдийн шигшээ шөвгийн наймд дэлхийн аварга БНХАУ-ын багт 17:10-аар хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг, Австралийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Азийн аварга боллоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна