Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цасыг цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажил дүүргийн хэмжээнд үргэлжилж байна.
Тухайлбал Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний газраас халтиргаа, гулгаанаас сэргийлж 864,786 м.кв талбайд 60 тонн давс, 42,1 тонн бодис цацлаа. Зам, талбайгаас гарсан 13 тонн цасыг ачилт хийн, Улиастай, Гачуурт, Хужирбулан зэрэг алсын замын 218,915 м.кв талбайд түрэлт хийж ажиллалаа. Мөн иргэд, аж ахуйн нэгж, СӨХ ойр орчмын 50м газарт халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж цэвэрлэгээг хийж ажилласан байна.
Дээрх ажилд иргэн, аж ахуй нэгжүүдийн оролцоо хамгийн чухал учраас орчныхоо 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийж, зам талбайн үйлчлэгч нарт дэм болохыг Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна