Монгол дээлээ өмсөөд "Их хүрээ"-нд саатаарай

ALs
2023 оны 4-р сарын 04 -нд

Ардын дуучид нэгдэн "Их хүрээ" ардын дууны тоглолтыг ирэх дөрөвдүгээр сарын 8-ны 19:00 цагт Улаанбаатар палас /Ub Palace/-ын концертын их танхимд зохион байгуулахаар тов зарлалаа.

Үзэгч олон монгол дээл, хувцастайгаа хүрэлцэн ирж, үндэсний өв соёлын нэгэн хэсэг болсон ардын дууны яруу тансаг эгшиг аялгуунд тухлан саатах боломжтой. Ардын болон уртын дуу нь Монгол хүний оюуны дархлаа юм.

"Их хүрээ" тоглолтод:

  • МУГЖ Л.Чулуунчимэг
  • МУГЖ С.Эрдэнэцэцэг
  • МУГЖ Б.Мөнхбаатар
  • МУГЖ Г.Энхбаатар
  • СТА Л.Банзрагч
  • СТА Д.Жавхаасайхан
  • СТА Д.Үүрийнтуяа
  • СТА Б.Алтанжаргал
  • СТА Б.Болормаа
  • СТА Б.Батцэцэглэн  
  • "Язгуур" хамтлаг
  • Монгол Улсын Морин хуурын чуулга
  • Баян Монгол чуулга
  • Үндэсний хөгжмийн цөөхүүл оролцоно.

Тасалбарыг онлайнаар https://ticket.mn/event/1562/ сайтаас урьдчилан захиалах боломжтой бөгөөд, үнэ 30 мянган төгрөг. Дэлгэрэнгүй мэдээллийг 9595-2083, 9595-2086 утаснаас лавлах боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна