Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны гурав дахь өдөр Баян-Өлгий, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Увс аймгийн баг 17:8-аар ялалт байгууллаа.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /4/, улсын харцага Т.Баасанхүү /3/, улсын харцага Ц.Мөнхбаяр/2/, улсын начин О.Түмэн /3/, нийт 17 даваа авав.
Тэгвэл Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/, улсын начин Б.Баатарцол /2/, аймгийн хурц арслан У.Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн заан Е.Көптилек /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Тамираа /0/ нийт найман даваа авсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна