Францын Ерөнхийлөгч Украины дайныг зогсоохын тулд Кремльд нөлөө үзүүлэхийг Хятадад уриалжээ

ALs
2023 оны 4-р сарын 07 -нд

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо төрийн айлчлал хийж байна. Тэрээр пүрэв гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлэх нөлөөгөө ашиглан Украины дайныг зогсооход туслахыг уриалжээ.

Макрон Ши Жиньпинд хандан “Таныг Орост нөлөөлж, хэлэлцээрийн ширээнд бүгдийг нь суулгаж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Үүний хариуд Хятадын тэргүүн талууд энхийн хэлэлцээг аль болох хурдан хийж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Хятад Франц хоёр улсад дэлхийн энх тайвныг хамгаалах чадвар, хариуцлага хоёулаа" бий гэжээ. Макрон  өнөөгийн хямрал дэлхийн томоохон гүрнүүдийг дайтаж буй талуудад хуваах аюул заналхийлж байна гэв.

Пүрэв гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украины нөхцөл байдал асуудлыг тайван замаар зохицуулах төлөв харагдахгүй байна" гэж дахин мэдэгдэв.

Макрон мягмар гарагт Бээжинд ирсэн бөгөөд лхагва гарагт Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйенийг урьж, Хятадын тэргүүнтэй хэлэлцээнд хамт орсон байна.

Бээжин болон барууны орнуудын харилцаа сүүлийн хэдэн жил муудсаар байгаа тул Макроны Хятадад хийх айлчлалыг онцгой анхааралтай ажиглаж байна. Хятад улс Оросын Украин руу халдан довтолсныг шууд буруушаахаас татгалзаж байгаа юм.

Үүнээс гадна Макрон Хятадтай худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд тэрээр бизнесийн төлөөлөгчдийн хамт очжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна