The Mongolz Бразилын Imperial-аас даагаа нэхэж нутагт нь хожлоо

ALs
2023 оны 4-р сарын 18 -нд

IEM Rio 2023 тэмцээнд оролцож буй Монголын The Mongolz баг Imperial Esports-оос даагаа нэхэж нутагт нь хожин тэмцээнээс хаслаа.

Тодруулбал, жил бүр ESL-ээс зохиодог CSGO-ын Intel Extreme Masters ангиллын ээлжит тэмцээн "Intel Extreme Masters Rio 2023" өчигдөр Бразил улсад эхэлсэн.

250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд "IEM Cologne 2023" тэмцээнд оролцох нэг эрхийн төлөө өрсөлдөж байна.

Уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож буй цор ганц баг The Mongolz "А" хэсгийн эхний тоглолтоо хүчирхэг Natus Vincere-ийн эсрэг хийж Mirage талбайд 16-9 харьцаагаар хожигдсон.

Улмаар хэсгийн доод хүснэгт рүү унасан тэд Бразилын Imperial Esports-той тоглож 2-1 (Overpass 16-3, Inferno 12-16, Mirage 14-16) харьцаагаар хожсон юм. Багийн тоглогчид өмнө IHC Esports нэрийн дор 2022 оны Антверпын Мажорт тус багт 2-1  (Mirage 11-16, Overpass 16-10, Inferno 16-12) харьцаагаар хожигдож байсан бөгөөд ийнхүү даагаа нэхсэн юм.

blitz (Б.Гарьдмагнай), Techno4K (М.Содбаяр), Bart4k (Б.Баатархүү), ANNIHILATION (Н.Түвшинтөгс), hasteka (Б.Чингүүн) нарын бүрэлдэхүүнтэй The Mongolz доод хүснэгтийн хагас шигшээд Германы BIG болон Данийн Heroic багуудын хожигдсонтой дөрөвдүгээр сарын 19-ний 05:00 цагаас тоглоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна