Эмэгтэй дээд лигийн аваргаар Улаанбаатар Амазонс тодорлоо

ALs
2023 оны 4-р сарын 19 -нд

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй Дээд лигийн финалын цувралын тав дахь тоглолт өнөөдөр боллоо. Тоглолт 79-65 харьцаагаар өндөрлөж Улаанбаатар Амазонс аваргын цомыг өргөлөө.

Цувралд хоёр дараалан хожсоны дараа гурав дахь тоглолтод хожигдоод байсан Улаанбаатар Амазонс баг М Гарьдыг дахин хоёр дараалан хожиж цувралд 4-1 харьцаагаар илүүрхэв.

Хагас шигшээд Отис Шилүүснүүдийг 4-0 харьцаагаар хожсон Улаанбаатар Амазонс туршлага, ур чадвар, залуу тоглогчдын эрч хүч хосолсон жигд бүрэлдэхүүнээр ийнхүү эмэгтэй Дээд лигт түрүүллээ.

Монголын сагсан бөмбөг, тэр дундаа эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжил өмнөх жилүүдээс сэргэсэн нь UG Arena-г дүүргэсэн үзэгчдийн тооноос илт байв. Дараа жилийн лиг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болох хүлээлт ийнхүү спорт сонирхогчдын дунд үлдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна