Японы газар хөдлөлтөөс хамгаалах туршлага судалж байна

ALs
2023 оны 4-р сарын 19 -нд

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ-ын  дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан төлөөлөгчид Японд энэ сарын 17-26-ны өдрүүдэд сургалтад хамрагдан, туршлага судалж байгаа юм.

БХБЯ, ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, Монголын барилгын инженерүүдийн холбооны төлөөлөл хамрагдаж, Итабаши дүүргийн Гамшгаас хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Итабаши дүүргийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл авч, дунд сургуулийн барилгад хүчитгэл хийсэн байдал, гамшгаас хамгаалах агуулах зэргийг үзэж судалсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна