Улаанбаатар төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг зуны цагийн хуваарьт шилжүүллээ

ALs
2023 оны 5-р сарын 01 -нд

Улаанбаатар төмөр зам ХНН 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний 05:00 цагаас эхлэн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжжээ. 

Улаанбаатар – Сүхбаатар чиглэлийн 271-р галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 10:35 цагт явж, Зүүнхараагаар 15:00-15:18, Дарханаар 17:38-17:52 цагт өнгөрч Сүхбаатарт 19:50 цагт хүрнэ. Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэрэг Сүхбаатараас өдөр бүр 06:59 цагт явж, Дарханаар 09:02-09:17, Зүүнхараагаар 11:35-11:50 цагт өнгөрч, Улаанбаатарт 16:30 цагт ирнэ.

Улаанбаатар – Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн 271/272 -р галт тэрэг:

  •  300-р км-т 3 минут,
  • 34, 43, 104, 179, 196, 212, 241, 246, 264, 284, 290, 306, 324, 344, 361-р км-т өдөр бүр 2 минут, ✅31, 56, 67, 84, 105, 113, 132, 134, 150, 152, 175, 187, 259, 281, 347-р км-т захиалгаар зогсоно.
  • Эмээлт зөрлөгт зорчигч буулгаж суулгахгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна