“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд нээлттэй боллоо. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК хуудсаар шууд дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ил тод нээлттэй зохион байгууллаа. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцов.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг хуваарилах эсэх асуудал мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна