Өнөөдөр Ташкентын рингэнд Монголын гурван боксчин тулалдана

ALs
2023 оны 5-р сарын 01 -нд

IBA боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээний урьдчилсан шатны тулаанууд өнөөдөр монголын цагаар 20:00-д эхлэх Монголын шигшээ багийн гурван боксчин тулалдана.

Тодруулбал,

  • -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар Туркийн боксчинтой,
  • -60 кг жинд Тэгшжаргалын Энхтөр Палестины боксчинтой
  • -92 кг жинд Халигийн Бехнур Босни ба Херцеговины боксчинтой тус тус тулалдана.

ДАШТ-ыг Монголын шигшээ багийн 10 тамирчин зорьсон бөгөөд

  • 48 кг: Г.Ган-Эрдэнэ
  • 51 кг: Х.Энхмандах
  • 54 кг: Д.Ганболд
  • 57 кг: Х.Энх-Амар
  • 60 кг: Т.Энхтөр
  • 63.5 кг: Б.Чинзориг
  • 67 кг: Б.Мишээлт
  • 71 кг: О.Бямба-Эрдэнэ
  • 75 кг: Ж.Отгонжаргал
  • +92 кг: Х.Бекнур нар тулалдана.

Тэмцээн тавдугаар сарын 14-ийг дуустал үргэлжилнэ. Шигшээ багийн тамирчдын оноолт:


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна