Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэрэг аялж эхэллээ

ALs
2023 оны 5-р сарын 03 -нд

Энэ сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн РЖД 305-р галт тэрэг нэмэлтээр Мягмар гараг бүр аялж эхэллээ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн №305-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн мягмар, бямба, ням гарагуудад Улаанбаатараас 15:22 цагт явж, Эрхүү хотод Лхагва, Ням, Даваа гарагийн 10.18 цагт хүрнэ. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн №306-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн даваа, мягмар, баасан гарагуудад Эрхүү хотоос 02:57 цагт /москвагийн цагаар/ явж, Улаанбаатарт Мягмар, Лхагва, Бямба гарагийн 06:38 цагт ирнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна