2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ. Гурван өдөр буюу 5 дугаар сарын 5-аас 7-ны өдрүүдэд болох бөгөөд зарлан дуудах мэдэгдлээ авсан цэргийн насны залуучууд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр очих юм.
Цэргийн алба хааснаар бие бялдар сэтгэлзүйн өв тэгш хүмүүжилтэй болно. Үүнээс гадна өөрийгөө хөгжүүлэх, улс эх орны бүтээн байгуулалтад оролцох боломжтой. Энэ мэтчилэн олон боломж нээгддэг учраас цэргийн алба хаах хүсэл, сонирхолтой залуучуудын тоо нэмэгдсэн, идэвх өндөр байна гэдгийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Гантогтох хэллээ.
Цэргийн татлагын байранд ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг холбогдох бичиг баримтыг биедээ авч ирэх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна