Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ALs
2023 оны 5-р сарын 09 -нд

Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -66 кг болон эмэгтэйчүүдийн -52 кг-ын барилдаанууд явагдаж, аваргууд тодров. Монгол Улсаа төлөөлөн -66 кг-д Ё.Басхүү, -52 кг-д Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ нар өрсөлдсөн.

Ё.Басхүү С хэсгийг чансаагаараа тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогтоо Оросын Абрек Нагучевыг, удаах тойрогтоо Румыны Лусиан Борс Думитрескуг хэсгийн аваргын төлөө Италийн Элиос Манзиг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь, хагас шигшээд Японы Жоширо Марүяамад ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Хүрлийн төлөө Гүржийн Важа Маргвелашвилиг ялснаар дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Энэ жинд таамаг ёсоор Абэ Хифүми түрүүлж, Жоширо Марүяама мөнгөн медаль, Ё.Басхүү, Францын Валиде Хяар нар хүрэл медаль хүртэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна