Г.Анужин хүндийн өргөлтийн Азийн аварга боллоо

ALs
2023 оны 5-р сарын 09 -нд

Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Чинжү хотод үргэлжилж байна. Тус тэмцээнийг монголын 10 тамирчин зорьсноос эмэгтэйчүүдийн -64 кг жинд Ганзоригийн Анужин алтан медаль хүртлээ.

Тэрээр огцом өргөлтөөр 93, түлхэлттэй өргөлтөөр 118, нийт 211 кг өргөж аваргын болзол хангасан бол Туркменистаны тамирчин 207, Ираны тамирчин 194 кг өргөж удаалжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна