Барилга, хот байгуулалтын салбарын хамтын хэлэлцээрийг албажууллаа

ALs
5-р сарын 19 -нд

Барилга, хот байгуулалтын салбарын хамтын хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” ТББ-ын дарга Б.Батцогт нар гарын үсэг зурж, албажууллаа.

Энэ үеэр өнгөрсөн хугацааны хамтын хэлэлцээрийн биелэлтийг дүгнэн хэлэлцэв.
 
Цаашид 2023-2025 оны хамтын хэлэлцээрт салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгэм, жендэр, хүүхэд хамгааллын тэргүүлэх чиглэлийн асуудлуудаа тусгаж, хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаар талууд тогтлоо.
 

 
Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна