Бага ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна

ALs
2023 оны 5-р сарын 22 -нд

Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 26-нд буюу энэ долоо хоногийн баасан гараг  хүртэл хичээллээд зуны амралт нь эхлэх хуваарьтай байна.

4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Зуны амралтын дэлгэрэнгүй хуваарь:

  • 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна