Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

ALs
2023 оны 5-р сарын 29 -нд

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо. Дүүргийн хэмжээнд энэхүү зөвлөлд 15 байгууллага гишүүнээр ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн Зөвлөлийн хурал дүүргийн Онцгой байдлын хэлтэст явагдлаа. Цаашид гишүүн байгууллагуудад ээлжээр хурлыг зохион байгуулах бөгөөд хурлын ирц 77.3 хувийн ирцтэй явагдлаа.

Хурлаар зөвлөлийн төлөвлөгөөг хэлэлцэж өөрчлөлт оруулах, Гэмт хэргийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Эдгээр хөтөлбөрөөс онцолбол, хүүхдүүдэд үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх "Хайрлая, ойлгоё" хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байгааг Зөвлөлийн гишүүд хэлж, хөтөлбөрийг баталлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна