ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

ALs
2023 оны 5-р сарын 30 -нд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

ЭТТ ХК хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх батламжийг сумын эмнэлгийн удирдлагуудад гардууллаа.

Уулзалтын үеэр Цогтцэций сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хүлээлгэн өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна