ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН 3-10 НАСНЫ ХҮҮХДҮҮД ГАР ЗУРГИЙН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

ALs
2023 оны 5-р сарын 30 -нд

“Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-10 насны хүүхдүүдийн дунд гар зургийн өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт 250 гаруй хүүхэд оролцож мөрөөдөл, төсөөллөө буулган, чөлөөтэй бүтээлч байдлаар хүссэн зургаа зурж, эцэг эхдээ бэлэглэсэн юм.

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан өсвөр насны сурагчдыг сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хэлэлцүүлэгт хамруулсан бол 10 хүртэлх насны хүүхдүүдийн ертөнцийг зургаар илэрхийлэн гаргаж, тэдэнд урам зориг өгч ажиллахыг зорив.

Хүүхэд бүр Аз жаргалтай, Эрүүл энх байг!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна