Төрийн дээд одон медаль гардууллаа

ALs
2023 оны 5-р сарын 31 -нд

Ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа хошуучилж ажилласан нэр бүхий эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн дээд” одон медаль гардууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Чимид-Очирын Мэндсайхан нар оролцсон юм. Энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтан гадас одонгоор гурав, Хөдөлмөрийн хүндэт медалиар нэг хүн энгэрээ мялаасан бол нийслэлийн шагналаар 11 эрхмийг шагнаж урамшуулсан юм.

Хийж бүтээснээрээ үлгэрлэж, шагнагдсан Баянзүрх дүүргийн иргэддээ сайн сайхныг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна