Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Душанбегийн Гран Приг Монголын шигшээ багийн 19 тамирчин зорьсон. Үүнээс эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адьяасүрэн, -48 кг жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ.
Г.Наранцэцэгийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд нутагт нэгт Б.Басхүүг ялсан бол Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсеныг ялж хүрэл медаль хүртсэн. Харин А.Адьяасүрэн Польшийн Кинга Волжакийг ялсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна