ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ZAMBROTTA-ТАЙ ХАМТДАА НЭЭЦГЭЭЕ

ALs
2023 оны 6-р сарын 07 -нд

Баянзүрх дүүргийн 4-р хороонд Олон улсын хөлбөмбөгийн холбоо – FIFA санхүүжүүлэн хийгдэж буй Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит дэлхийн жишиг бүхий хөлбөмбөгийн талбайн нээлт тун удахгүй болох гэж байна. Нээлтийн үеэр “ITALIA SOCCER CAMP 2023” арга хэмжээ болно. Арга хэмжээг тохиолдуулан Италийн нэрт хөлбөмбөгчин Gianluca Zambrotta, football freestyler Swann Ritossa болон Италийн хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж 8-14 насны 120 хүүхдийг сургалтанд хамруулж, үүнээс 3 хүүхдийг шалгаруулж 2023 оны 10-р сард болох Олон улсын хөлбөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна. Сургалтад хамрагдсан хүүхэд бүрд өмсгөл, гидр, бөмбөг, диплом зэргийг гардуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна