“Талын салхи-2023” мото фестиваль зургаадугаар сарын 10-нд болно

ALs
2023 оны 6-р сарын 08 -нд

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

“Талын салхи-2023” фестиваль 2023 оны зургаадугаар сарын 10-нд болох бөгөөд нээлтийн арга хэмжээ 12:00 цагаас Сүхбаатарын талбайд болно. 

Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй оролцогч ирж оролцох аж.

Мото наадамд оролцогчид 12:00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд цуглаж, 16 цагаас бүх моточид цуваа болон "Чингисийн хүрээ цогцолбор" руу хөдөлнө.  

Мөн өдрийн 18:00 цагт "Чингисийн хүрээ цогцолбор"-т энтертайнмент шоу болох юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна