НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ

Отгоо
2023 оны 6-р сарын 12 -нд

Өнөөдөр “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр  УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар  маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхийн нэр хүнд бүхий л улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна