Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томиллоо

ALs
2023 оны 6-р сарын 14 -нд

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томиллоо. Тэрээр 2016 оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллажээ. Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг сэргээн байгуулсан юм. Тус агентлаг нь Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг.

В.Энхбаатар нь 1994 ШУТИС, 2006 онд МУИС, 2015 онд Их Британийн Лондоны их сургуулийг тус тус төгсөж, эдийн засагч,олон улсын худалдааны мэргэжилтэй. Шинжлэх ухааны магистр зэрэгтэй аж.

  • 2002-2004 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2004-2006 онд Европын холбооны төслийн зохицуулагч
  • 2007 онд Үйлдвэр худалдааны яамд мэргэжилтэн
  • 2007-2009 онд "Монгол даатгал"-д
  • 2009-2011 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр бичил даатгал төсөлд зохицуулагч
  • 2011-2012 онд "Соёмбо даатгал"-д
  • 2016 оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар  тус тус ажиллажээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна