Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

ALs
2023 оны 6-р сарын 14 -нд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдаан шийдвэрийн талаар танилцуулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид айлчлал хийх гэж байгаа талаар дурдлаа.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг хоёр улсын Засгийн газрын хооронд тохирсон. Айлчлал хийх өдөр нууцлалын зэрэгтэй тул мэдээлэх боломжгүй. БНХАУ-ын талаас айлчлалын хүсэлтэд татгалзсан зүйл огт байхгүй.

Гагцхүү Ерөнхий сайдын айлчлал нь хоёр улсын хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой, экспорт, импорт, төмөр замын асуудлыг нэг мөр шийдсэн, бараа бүтээгдэхүүн тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг албан ёсоор тохирсон томоохон үр дүнтэй айлчлал байхаар хоёр тал ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна