Д.Амарбаясгалан: Дэлхийн топ их сургуульд тэнцсэн, зээл авах оюутнуудыг шинэ системээр дахин шалгана

ALs
2023 оны 6-р сарын 14 -нд

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.  

Тэр дундаа тусгай сангуудын менежментийг шинэчлэх талаар хэлэлцжээ. Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалт, менежментийн үйл ажиллагааг зохион байгуулахад хүний оролцоо бага байлгах тогтолцоотой болох юм.



Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, зээл авах иргэдийг сонгон шалгаруулах үйл явцыг олон нийтэд ил тод болгох шинэ систем нэвтрүүлэх ажлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд өгчээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд дэлхийн топ их дээд сургуульд тэнцсэн 2023 онд зээл авсан оюутнуудын бүртгэлд тодотгол хийж шинэ системээр шалгалт явуулахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тодруулбал, бүртгүүлсэн иргэд тухайн сонгон шалгаруулалтад оролцоход шалгалтын үр дүнгээр 5-10 минутад эрэмбэлэгдээд харагддаг байх системтэй юм.

Зээлээ төлөөгүй, тэтгэлэг авсан ч сургуулиа төгсөөгүй гэх мэт зөрчилтэй 270 орчим суралцагчийн мэдээлэл байгаа ба үүнийг нягтлаад ямар ч зөрчилгүй хүмүүсийн нэр төрийг цэвэрлэх, харин зөрчилтэй хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж, хариуцлага хүлээнэ.

Журмыг илүү тодорхой болгосноор зээлийн төлөлт илүү ойлгомжтой, тодорхой болно гэлээ. Монгол Улсад байдаг 24 тусгай сангийн үйл ажиллагааг ил тод, шилэн болгоно гэсэн юм.

Мөн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар, ЗГХГ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд н.Энхбаатарыг томилжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна