Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг болсон.
Тодруулбал, өмнө нь долоодугаар сарын 11-15-нд амардаг байсан бол 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг болсон юм.
Энэ жилийн тухайд ирэх сарын 8-ны өдөр бямба гараг таарч байгаа тул 8-наас 16-ны ням гараг дуустал буюу наадмаар нийт ес хоног амрах юм.
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль:
4.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна