Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаар ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ээлжит хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар
- Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан
хүүхдүүдийн мэдээлэл
- 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний санал
хэлэлцэх
- 2023 он гарснаас хойш Баривчлах байранд байгаа зөрчлийн
хэргээр шийтгэгдсэн, хэрэгт шалгагдаж буй хүүхдийн
мэдээлэл, товч танилцуулга
Зэрэг асуудлыг хэлэлцэн хурлын дэгийг баталсан. Мөн төлөвлөгөөг Хүүхдийн зөвлөлд хүргүүлэн батлуулахаар шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь өнгөрсөн онд хоёр удаа хуралдаж 83 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна